Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгийн гадна автозогсоол, цэцэрлэгт хүрээлэн болон орон сууц барих бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын газрын нэгж талбарт өртсөн айл өрхүүдийн газрыг чөлөөлж эхлээд байна.
Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг дарга Ц.Баттөр ажлын хэсэг байгуулан холбогдох алба хэлтэст нь үүрэг өглөө. Ажлын хэсгүүд бүтээн байгуулалтын нэгж талбарт өртсөн айл өрхүүдийн судалгааг гаргах, үнэлгээний компаниар хөрөнгийг үнэлүүлэх зэрэг ажлуудын хуваарийг гаргаж ажиллах юм.
Дээрх ажлууд биеллээ олсноор сургууль цэцэрлэгийн автозогсоолын хүртээмж нэмэгдэх, ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм.