“Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр“ ТӨААТҮГ-ын ажилтан төсвийг зориулалтын бусаар ашиглаж 61.8 саяын хохирол учруулжээ

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Тухайлбал,  "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Б нар нь тус газрын үйл ажиллагааг сайжруулах төслийн хүрээнд техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас төсөвт 61.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүхэд  шилжүүллээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54612