“Дугуйтай Улаанбаатар- 2025“ олон нийтийн өдөрлөгийн хүрээнд “Баланс байк“ бяцхан тамирчдын уралдаан зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Монголын Дугуйн Холбоо хамтран энэ оны 5-р сарын 10-ны Бямба гарагийн 13:30 цагаас жанжин Д.Сүхбаатарын талбайн төв асарт 4-5 настай эрэгтэй, эмэгтэй бяцхан тамирчдын дунд зохион байгуулагдана. Тамирчид зөвхөн тэнцвэрт дугуй буюу баланс дугуйгаар оролцож 200м зайд уралдана.

Шагналын сан:

1-р байр /4-5 нас, эрэгтэй, эмэгтэй/ алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр /4-5 нас, эрэгтэй, эмэгтэй/ мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр /4-5 нас, эрэгтэй, эмэгтэй/ хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Тамирчдын номер олгох:

Тамирчдын төлөөлөл нь номерыг 2025 оны 5-р сарын 9-ний өдөр 13:00-19:00 цагийн хооронд Үндэсний олимпын хорооны байр, МДХ-ны 211 тоотоос авна. Тэмцээний өдөр номер тараахгүй болохыг анхаарна уу.

Бүртгэлийн холбоос:

https://forms.gle/ewjeRSSPdMcvX9xj9

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54617