П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээд байгаа зүйл байхгүй

Arslan.mn

Нийслэлийн дүүргүүдийг 14 хот болгох асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.

Тэрбээр "  6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг нэг жилээр хойшлуулсан. Би хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй. Орон нутагт сонгуулийн тойргийг усалж байдаг улстөрчдийн сонирхол Улаанбаатар хотыг 14 хуваахыг хүсэхгүй байгаа гэдгийг шулуухан хэлье.

Нийслэлийн Засаг дарга гэдэг ганцхан этгээдэд байгаа эрх мэдлийг задлах гэж 14 хоттой болж байгаа. Хог ачъя гэсэн ч Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдэгддэг байсан. Үүнийг задалж, иргэддээ ойртуулъя гэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга том зургаараа асуудлуудаа шийднэ. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шийддэг асуудлуудын эрх мэдлийг доош нь задална." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54622