Дүнжингаравын замд том оврын ачааны машин приус 20 загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.
Тодруулбал, өнөөдөр буюу 2025.05.06 өглөөний 10.55 цагт тухайн осол бүртгэгдсэн бөгөөд “приус загварын автомашиныг 40 орчим насны эмэгтэй жолоодон урсгал сөрж орж ирснээр осол гарсан байна.
Ослын улмаас 40 орчим насны эмэгтэй хүнд бэртэж, ГССҮТ-рүү хүргэгджээ.