УИХ-ын гишүүн Д.Ганмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Бид нар хууль эрх зүйн байдлаа харахаар хүн төвтэй гэдэг хэсэг нь хаана байгаа юм бэ? Иргэд нь хаана байгаа юм бэ? яг чанар нь хаана яваад байна, хүртээмж нь хаана байгаа, тэрийгээ юугаар үнэлэх юм. Шалгуур үзүүлэлт нь юу юм гэсэн энэ зураглалууд нь огт гарч ирэхгүй, их ерөнхий тунхгийн шинжтэй байгаа. Тиймээс энэ болгон дээр хэсэгчилсэн байдлаар авч үзэх хэрэгтэй. Жишээлбэл: Бид нар анхан шатны эмчилгээ гээд ярингуутаа энэ дээрээ сумаа ч оруулаад, өрхийн эмнэлгүүдээ оруулаад, багаа ч оруулаад явж байгаа. Гэтэл тэр чинь сум буюу хөдөө орон нутагт байгаа иргэн энэ эмчилгээг авах хотод байгаа өрхийн эмнэлэгрт авч байгаагаас шал өөр нөхцөл байдал туулна. Тэр болгоныг маш тодорхой зөөж өгөх нь чухал " гэв.