Н.Учрал: Ураны асуудал дээр ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН зөвлөлийг ажилуулахаар боллоо

Arslan.mn

“Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Ураны асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд ЗГ-т шаардлага хүргүүлсэн. Тэдний шаардлагыг хүлээн авч хүн, мал амьтанд ураны олборлолтын гаж нөлөөлөл байгаа эсэх талаар тодорхой бодит мэдээллүүдийг өгөөд явна.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах олборлох, боловсруулахтай холбоотой хүн мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлаж холбогдох мэдээллийг өгч хамтарч ажиллахыг  энергийн комиссын ажлын албаны дарга Манлайжав, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Нарантуяа, ШУА-ын Физик технологийн хүрээлэн МУИС-ийн харьяа цөмийн физикийн судалгааны төвийн удирдлагуудад чиглэл болгосон байна.

Мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн талаар өмнө нь хийгдэж байсан судалгаануудыг өргөтгөж иргэдийн оролцоог хангуулан мэдээллийг олон нийтэд хүргэж байхыг БОУАӨ-ын сайд Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр, Шинжлэх ухааны академийн хими химийн технологийн хүрээлэнгийн захирал Жаргалсайхан нарт үүрэг болгосон.

Мөн энэхүү төслийн явцад хяналт тавих чиглэлээр ТББ, Иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн хараат бус шинжээчдээс бүрдсэн орон тооны бус иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Эрдэнэс Монгол компани Наранцогт, Мон-Атом компанийн захирал Далайжаргал нарт даалгасан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54646