Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр "Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэсэн аян өрнүүлэхээр боллоо. Энэ хүрээнд дотуур байран дахь хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд камержуулах зэрэг асуудлыг ярилаа. Нэлээд олон шийдвэр гарахаар байна.
- Нийгмийн сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг дөрвөн яамны дунд боловсруулж байна. Хүмүүс саналаа өгвөл сайн. Удахгүй d.parliament сайт дээр тавигдана.
- Дотуур байранд хүүхдийн эрхийн хамгаалахад анхаарна
- Хүүхдийн зөвлөлөөс Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангахад анхаарна. Энэ зөвлөл хуралдсан, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангая гэдэгт санал нэгдсэн. Энэ бол ардчиллын процесст сургадаг учир чухал ач холбогдолтой.
- Хүүхэд гэр, сургуулийн хооронд явахдаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ.
Мөн хүүхдийн зуслангуудыг сэргээх асуудал яригдлаа. Энэ бол маш чухал. Бас Хүүхдийн ордныг сэргээн байгуулах тухай ярьж байгаа" гэлээ.