Т.Мөнхсайхан: Сургуулийн эргэн тойрон дахь эрүүл аюулгүй орчны хуулийн төсөл өргөн барьж, намрын чуулганаар батлуулна

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  "Хүүхэд хамгааллын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил болж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр анхныхаа хурлыг хийлээ. Энэхүү хурал дээр хэлэлцэж ярилцсан асуудлуудын талаар Засгийн газрын хуралдаанд тодорхой мэдээлэл өглөө.

Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын баримталж буй гол бодлого бол  эрүүл ирээдүйг бий болгох. Энэ хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй.

Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийн тогтолцоог бэхжүүлэх, зургаан настнуудын эрт илрүүлгийг эрчимжүүлэх, дөрөв, 10, 12 дугаар ангийнхны дунд эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулж ерөнхий боловсролын сургуулиа хүүхдүүд эрүүл төгсдөг байх, өвчин эмгэг байвал эрт илрүүлж эмчилдэг байх зэрэг эрүүл боловсролын ирээдүй улс орны хамгийн гол хөгжлийн тулгуур гэсэн үзэл баримтлалыг батжуулах талаар үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Мөн цаашид Сургуулийн орчны эрүүл аюулгүй байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэх гэх мэтчилэн хүүхдүүдийг өвдсөний дараа биш эрт илрүүлж эмчилдэг байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ чирэгдэлгүй байх, амьдарч буй газраасаа эрүүл мэндийн үйлчилгээг авдаг байх зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54650