Л.Энх-Амгалан: Өмч хувьчлалаар авсан хүүхдийн зуслангууд томчуудын ЗУГАА ЦЭНГЭЛИЙН газар болчихсон байна

Arslan.mn

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Өнгөрсөн хугацаанд иргэдийн хандив, автомашины азийн дугаарын сугалаа зэргээс Хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг цугларсан. Маргааш Хүүхдийн төлөө фондод цугларсан мөнгийг хэрхэн зарцуулах талаар санал хураана.  Энэ хөрөнгийг хэрхэн арвижуулах, олон нийтэд ил тод байх вэ гэдэг чиглэл өгсөн. Үүнийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.

2025 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсад 220 гаруй зуслан ажиллаж байсан. Харамсалтай нь өмч хувьчлалаар үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдсөн байна. Шинээр дөрвөн улирлын зуслан байгуулах талаар ярьж байна. Гэр бүлийн хуулийн 2025 онд шинэчилнэ. Уг хуульд маш олон зохицуулалт орсон. Үүнийг эрх зүйн үүднээс зохицуулахын тулд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54652