Өмнөд Солонгост амиа хорлох тохиолдол их гардаг учраас Сеүлд ‘’Hyowon Healing’’ нэртэй төв нээгджээ.
Сэтгэл гутралд орсон, амьдрал утгагүй мэт бодогдож, үхэх бодол толгойд эргэлдэх болсон нэгэн өөрийн хүсэлтээр тус төвд ирж үйлчлүүлдэг аж.
Эхлээд үйлчлүүлэгчийн зургийг нь авч хар туузаар чимэглээд, гашуудлын хувцас өмсгөх бөгөөд тэд үлдэгсэдэд зориулж сүүлчийн захидлаа бичих аж.
Үүний дараа тэдэнд амьдрал ямар үнэ цэнтэйг харуулсан баримтат кино үзүүлж, хорт хавдар туссан иргэдийн амьд байхын учир утгын талаарх яриаг сонсгодог байна.
Мөн зургаа тэврэн шарилын хайрцаганд орж, харанхуй орчинд өөрийгөө юу хийж байгааг ухаарч, өнгөрсөн амьдралаа эргэж нэг санаж, яагаад ийм байдалд орсоноо эргэцүүлэн боддог гэнэ. Энэ нь үхэхийг хүссэн хэнийг ч өөрчилж чаддаг байна.