Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөн танхим, цахим хосолсон хэлбэрээр болж, 1-24 дүгээр хорооны Засаг дарга нар цахимаар оролцлоо.
Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 8 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 71.8 хувьтай байна.
Нийт удирдлагуудад Засаг дарга Н.Мандуул дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд удаан хугацаанд байршуулсан автомашиныг журамлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.
- Дүүргийн хэмжээнд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хуулийн дагуу мэдэгдэл өгч ажиллах.
- Худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх.
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гарган цэгцэлж, орчны аюулгүй байдлыг хангах ажлуудыг зохион байгуулах.
- Ой хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах.
- Дүүргийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
- Дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг гадна орчноо угаах, өнгө үзэмжийг сэргээж, хог хаягдлыг цэвэрлүүлэх
- Дүүргээс хийж хэрэгжүүлж буй “New chingeltei” өргөдөл, гомдол, шинэ санаачилга, хүлээн авах сайтыг сурталчлах ажлын хүрээнд албан хаагчид тухайн сайтад нэвтрэн орж туршиж үзэх.
- Дүүргийн нутаг дэвсгэр дээр барилга барьж буй компаниудад “барилгын хогийг зөвшөөрөлгүй газар хаяж, буулгахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг удирдлагуудад үүрэг болголоо.