Гэрийн тооноор нь орж бага насны хүүхдийн хоолойг боон гар утсыг нь дээрэмдсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт үл таних хүн орж ирээд миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад насанд хүрсэн иргэн эрэгтэй “М” нь шунахайн сэдлээр гэрт нэвтэрч насанд хүрээгүй “Б”-ийн биед халдаж гар утсыг нь дээрэмдсэн болохыг олж тогтоожээ.
Тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Иймд Цагдаагийн байгууллагаас эцэг, эх асран хамгаалагчдыг хүүхдээ ганцааранг нь орхихгүй байх, гэртээ ганцаараа байгаа гэдгээ бусдад хэлж мэдэгдэхгүй байх, цахим орчинд гэрээ эзгүй орхисон талаарх мэдээллийг хуваалцахгүй байхыг сэрэмжлүүллээ.