Санхүүгийн баталгаагүй, ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй 13 улсын 219 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 24 удаагийн хяналт шалгалтад 304 аж ахуйн нэгж, байгууллага, 3891 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Зөрчилд холбогдсон нийт 1319 гадаадын иргэн, 308 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 13 улсын 219 иргэнийг хилээр оруулалгүй буцаалаа.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54665