Г.Тэмүүлэн: Сангийн яам хуулийн хулгай дээр мэргэшсэн байна. Үүнийгээ боль!

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн " Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхэд аудитын байгууллага үндсэн гол үүрэгтэй. Шинэ удирдлага Сангийн яам, сайд Засгийн газраас хараат бус ажиллах ёстой шүү!.

Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Их онигоотой зүйлс болж байна. Аудиторт томилогдох гэж буй нэр дэвшигч сайн анхааралдаа аваарай.

Бид тэр гадаад зээлийг ямар ч нэрээр нэрлэсэн ч, өөрсдийгөө хэчнээн хуурсан ч, өр зээлээ төлөх л нөхцөл байдал үүснэ.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн энэ хуулийн төслийг үндсэндээ Сангийн яам бусдаар гар хөл бариулж, хийсэн байна. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм шигээр 40 орчим гишүүнээр гарын үсэг зуруулсан байна.

Сангийн яам хуулийн хулгай дээр мэргэшсэн байна. Сангийн яам мэдэхгүйгээр нь далимдуулж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, хуулийн төсөл оруулж буйгаа боль. 2024 оны төсвийн тодотголыг яг ийм байдлаар хийсэн. 

 Сангийн яамныхны энэ тэнэглэлээр бол Монгол Улсын өртэй айл бүр зээлээ өрхийнхөө данснаас хасаад, өр зээлгүй юм шиг нүдээ аниад  хэсэг явах юм байна л даа. Тэгээд улс эх орноороо, айл өрхөөрөө дампууралд орох юм байна. Ийм зүйлийг хийж болохгүй.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудсан. Үүнийг бид засах ёстой. Төсөв санхүүгийн байдал хүндэрлээ. Ард түмний амьдрал хэцүү байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54668