УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ " Жил бүр л аудитын дүгнэлт гардаг. Гэхдээ хэрэгжихгүй байгаатай холбоотой асуудлууд л байсаар. Яагаад хэрэгжихгүй байгаа вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой байна. Аудитын байгууллага хатуу арга хэмжээ авахгүй байгаа болохоор л дараа жилүүдэд нь энэ алдаа дутагдал давтагдаж байна. Давтагдаад байгаа учраас Монгол Улсын сан хөмрөг, тогтолцоо, санхүү, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байна. Хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байна. Хатуу арга хэмжээ авч явсан бол сангуудын асуудал тухайн үедээ зогсчих боломжтой байсан." гэв.