Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "хүүхдийг ухаан алдтал нь цохин унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг өнгөрсөн оны есдүгээр сард цацагдсан. Улмаар тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар прокурорын байгууллагаас тус хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр болж, шүүх дараах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, бусдын эрх чөлөөнд халдаж, ухаан алдтал нь цохиж унагаасан Тод манлай уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Мөн хохирсон иргэн П.Мөрөнд сэтгэл санааны хохирол хэмээн цалингийн доод хэмжээг /792 мянга/ найм нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө өгөх шийтгэл оногдуулжээ.