Унадаг дугуйтай зорчигчийг мөргөж зугтаасан машиныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож байжээ

Arslan.mn

Цахим орчинд цэнхэр өнгийн авто машин явган хүний гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн.  Үүний дагуу Тээврийн цагдаагийн албанаас гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ.

Тодруулбал,  “Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоон, тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байна. 

Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  тохиолдолд хуульд зааснаар хариуцлага тооцдог болохыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54681