Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой маргааш буюу 05 дугаар сарын 09-ны өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний жавхаалаг дайчид ОХУ-ын Москва хотын Улаанталбайд цэргийн ёслолын жагсаалаар алхаж монгол цэргийн сүр хүчийг олон улсад харуулна.
Тэгвэл монгол цэргүүдийн хайрцагийг алдарт хүндэт харуулын анги буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлан алхана.
Дэд хурандаа Э.Билэгсайхан нь ҮБХИС-д сонсогч байхаасаа л эхлэн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аваргын оргил болж гялалзсан офицер бөгөөд түүний алт аваагүй үлдсэн он жилүүд нь ОХУ-ын Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцсан, энхийг сахиулах үйлсэд явсан үе л гэнэ.
ОХУ-ын Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг онц дүнтэй дүүргэж, ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын XI ээлжийн цэргийн багийн захирагчаар ажиллаж, сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн байлдааны буудлагатай хээрийн сургуульд голлох үүргийг гүйцэтгэж ирсэн бэлтгэгдсэн офицер. Торгон цэргийн ангид хүндэт харуулын дарга явсан тэрээр өдгөө анги байгууллагаа удирдан чиглүүлж байгаа бөгөөд түүнийг нийгмийн салбар тэр дундаа Зэвсэгт хүчиндээ оруулж хувь нэмрийг үнэлж JCI Монгол байгууллагаас 2022 онд "Монголын шилдгийн шилдэг залуу"-гаар өргөмжилж байсан билээ.
Маргааш монголчууд бид түүнийг цог жавхаалаг эрхэм дайчдынхаа хамт Москва хотын Улаанталбайд алхахыг нь бахархан харах нь. Ирэх наадмаар ч Төв цэнгэлдэхэд торгон цэргүүдтэйгээ, шилдэг хүлэгтэйгээ хамт төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлж залах ёслолыг ч харна. Сайхаан гэж ...
Ахмад Д.БОЛОР