Баянгол дүүргийн прокурорын газрын хамт олон “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Богдхан уулын “Чулуутын ам”-нд 100 гаруй хуш мод тарьжээ.
Тарьсан хуш модыг арчлах, хамгаалах, усжуулах ажлыг мод тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж хариуцан ажиллахаар болсон байна.
Мод тарих өдөрлөгт тус прокурорын газрын 60 орчим албан хаагч оролцсон бөгөөд 2027 он хүртэл Богдхан уулын хортон шавжид нэрвэгдсэн ойд жил бүрийн хавар, намар мод тарихаар төлөвлөжээ.