Нийтийн тээврийн бодлогын газрын сайт шинэчлэгдлээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн бодлогын газар төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хэлбэрээр иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай авах боломжийг нэмэгдүүлэн сайтаа шинэчиллээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудаснаас та ямар мэдээлэл авч болох вэ?

Нийтийн тээврийн бодлогын газрын санхүүжилт, хэрхэн зарцуулж, ямар ажил хийсэн талаарх мэдээлэл, нийтийн тээврийн салбарын түүх, ирээдүйн хөгжил чиг хандлага, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, ямар байгууллага тусгай зөвшөөрөл авч та бүхэнд үйлчилж байгаа, одоо хэдэн жолооч ямар чиглэлд явж байгаа, та санал хүсэлтээ хэрхэн, хаана илгээж, хэнээс хариулт авч болох, байгууллага хэдэн хүний орон тоотой, хэлтэс нэгж ямар чиг үүргийн дагуу ажилладаг, та түр замын хуудас авах бол цаг хугацаа хэмнэн 40 минутын дотор хэрхэн авч болох, авто үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол та ямар бичиг баримт бүрдүүлэн, шуурхай ажлаа амжуулах ямар боломж байдаг гэх мэт манай газартай холбоотой бүх мэдээллийг байгууллагын сайтаас https://www.transport.ub.gov.mn/ авч болох юм.

Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оны эхний өдрөөс эхлэн монгол бичгээр хослуулах хөтлөх шийдвэр гарсан.

Өв соёлоо эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудас мэдээ мэдээлээ монгол бичгээр хөрвүүлэн түгээх болсондоо баяртай байна.

САЙТЫН ДАВУУ ТАЛ:

Сүлжээний аюулгүй байдлыг хангах зорилготой технологитой, гадаадаас вэб сайтыг хурдан унших боломжийг хангасан технологитой, мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хамгаалалтыг бүрэн хангасан, вэб сайтын унших дундаж хугацаа нь 6.5 секунд, өгөгдлийн санг автоматаар нөөцөлж авдаг, ажлын байрны анкет ба санал хүсэлт хүлээн авах модультай Монгол, Англи, Монгол бичгээр мэдээллээ харах боломжтой.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54688