Иогийн өсвөрийн Азийн АШТ-ээс Монголын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

Arslan.mn

Биеийн тамир, спортын улсын хорооны ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Малайз улсын Куала Лумпур хотод болсон иогийн мэргэжлийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон иогийн мэргэжлийн спортын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид мэдээлэл хийв.

Иогийн мэргэжлийн спортын насанд хүрэгчдийн ДАШТ-нд 48 орны баг тамирчид өрсөлдөхөд Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь тавдугаар байр бол өсвөр үеийнхний ДАШТ-д хамгийн өндөр амжилт нь дөрөвдүгээр байр юм. Харин өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ.

Arslan.mn

Дээрх тэмцээнүүдэд оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзаж, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54690