НДЕГ-аас Боловсролын ерөнхий газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газрын албан хаагчдад “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Дээрх сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудыг танилцуулан, албан хаагчдын тавьсан нийгмийн даатгалын талаарх асуултад хариулт өгч ажиллав.

Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын албан хаагчдад Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг шаттай дараатайгаар зохион байгуулж байна.

Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажилласан Боловсролын ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54698