Согтуурсан үедээ гол гатлах гэж байгаад мориноосоо унаж, амь насаа алдсан байж болзошгүй хэрэг Хэнтий аймагт гарчээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн “Норовлин сумын гол дотор хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны тавдугаар сарын 06-ны өдрийн 12:20 минутад цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гол гатлах үедээ мориноос унаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Уг хэргийг өдгөө Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. Иргэн таны амь нас, эрүүл мэнд эрхэм дээд. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.