АНУ-ын Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Эндрю Пуздерийн нэрийг эргүүлэн татлаа

Report.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хөдөлмөрийн сайдаараа сонгосон Эндрю Пуздерийн нэрийг татлаа. Учир нь Сенатын танхим түүнийг хэд хэдэн шалтгаанаар энэ албан тушаалд тохирохгүй гэж үзэн батлаагүй байна.

Сенатын энэ шийдвэрийн дараагаар тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, энэ албан тушаалд сонгогдохгүй болсноо мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Трамп болоод түүний бүрдүүлсэн засаг захиргааг маш их дэмжиж байгаа гэдгээ ч илэрхийллээ. Хэвлэлийнхний бичиж байгаагаар Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Эндрю Пуздер нь хэдэн тэрбумын хөрөнгөтэй, түргэн хоолны сүлжээ рестораны эзэн бөгөөд бичиг баримтгүй цагаачдыг ресторандаа ажиллуулж байсан, мөн өмнөх эхнэртээ гар хүрч, хүчирхийлдэг байсан зэрэг нь түүнийг төрийн нэр хүндтэй алба хашихад ёс зүйн хувьд тохиромжгүй хүн болохыг харуулж байна гэж шүүмжилж байгаа юм.

Ийнхүү Сенатын танхим дахь Ардчилсан намынхан болоод Бүгд найрамдахчууд Эндрю Пуздерийг Хөдөлмөрийн сайдаар батлахаас татгалзсаны дараа Трампын кабинет түүний нэрийг энэ албан тушаалаас татлаа. Энэ нь Дональд Трампын засаг захиргаа нэр дэвшигчээ эргүүлэн татсан анхны тохиолдол болж байгаа бөгөөд мөн өнгөрсөн даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннийг албан тушаалаас нь огцруулсан юм.

Эх сурвалж: Монголын мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
547