Аймаг, сумын Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан хүнлэг, энэрэнгүй үйлсийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Хүмүүнлэг Өмнөговьчууд” аянд “Хүмүүнлэг ЭТТ” үйл ажиллагааг хэрэгжүүлэн оролцож Гутгаар байранд шалгарлаа. “Хүмүүнлэг ЭТТ” үйл ажиллагааны хүрээнд ажиллагсдад цусны донорын сургалт орох, ажиллагсдыг хүмүүнлэгийн байгууллагын гишүүнчлэлд хамрагдуулах, нийгэмд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулан сайн үйлсийн аян, хандивын аянуудыг хэрэгжүүллээ.
Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрөөр Өмнөговь аймгийн татварын хэлтсээс шилдэг татвар төлөгчдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд төлсөн татварын хэмжээгээр Өмнөговь аймгийн хэмжээнд хамгийн их татварт төлсөн байгууллагаар эрэмбэлэгдэж, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, татвар төлөх үүргээ биелүүлж “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа.