Нийтийн тээврийн салбарынхан “Power Expo & Festival“ фестивальд оролцож, автобустайгаа өөрсдийн ур чадвараа харуулсан үзүүлбэр үзүүллээ

Arslan.mn

Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан олон улсын автомашин, мотоциклийн "Power Expo & Festival"-13 дахь жилдээ амжилттай болж байна.

Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож, 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм.

Энэ удаагийн фестивальд нийтийн тээврийн салбарын жолооч нар автобустайгаа өөрсдийн ур чадвараа харуулсан үзүүлбэр үзүүлсэн юм.

Мөн фестивалийн үеэр энтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдаа болж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54713