Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх З.Санждорж нарыг өнөөдөр шүүнэ

Arslan.mn

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын шүүх хурал өнөөдөр /2025.05.05.12/ 10:00 цагт эхэлсэн байна.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны хоёрдугаар сарын 12-нд хийж, өнөөдрийн шүүх хурлыг товлосон талаар албаныхан мэдээллээ.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54717