Согтуурсан эмэгтэй Д.Сандаг-Очир генералтай хамааралгүй, эмнэлгийн хяналтад байдаг нь тогтоогджээ

Arslan.mn

Энэ оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн “Г” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Генерал Сандаг-Очир миний өвөө” гэж хэлж, олон нийтийн газар, хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Уг бичлэгтэй холбогдуулан шалгахад иргэн “Г” нь хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамаарал бүхий этгээд биш бөгөөд эрүүл мэндийн мэндийн байгууллагын хяналтад байдаг нь тогтоогдсон.

Дээрх нэр бүхий иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-д зааснаар шалгалтыг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Иргэд Та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, худал мэдээллийг цааш түгээхгүй байхад анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54721