ИРГЭН: Эх орныг минь Будапештад авчирсанд баярлалаа

Arslan.mn

Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11 ний өдрүүдэд зохион байгуулсан.

“Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээнд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай түншилж ажилладаг 9 дүүргийн шилдэг 21 аж ахуйн нэгж, иргэний сор болсон 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, эх орныхоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ур ухаан, авьяас чадвар, гарын дүйг гайхуулаад буй.

Тэгвэл энэ талаар Унгарын  Будапешт хотноо амьдардаг иргэн өөрийн цахим хуудаснаа "Эх орныг минь Будапештад авчирсанд баярлалаа. Соёлын өдрүүдэд 2 өдөр дараалан ирж оролцов. Өргөн бүрэлдэхүүнтэй багийг Монголоос хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт авчирна гэдэг ямар их ажил болохыг багцаалдаж тооцоолох хэцүү.Харин анх удаа Монгол хөгжмийн аялгуунд сэтгэл хөдөлж, нүдээ бүлцийтэл уйлж үзэв, эх орондоо очсон мэт дэлгэцийн зураглалууд, морин хуурын аялгуунд сэтгэл цадсан. Багт баярлалаа.

Зарагдаж байсан монгол бүтээгдэхүүнд Монгол дахь арилжааны газруудад харагдаж байгаагүй шинэлэг, бүтээлч бүтээгдэхүүнүүд ирсэн санагдсан. Ялангуяа гэр дотор байсан зүймэл аравчнууд ёстой гоё. Монголд очихоороо Монголын зүймэл даавуун урлалынхны өөр олон гос бүтээлүүдийг очиж үзнэ гэж төлөвлөж

2 дахь өдрөө олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байсан Монголын орчин үеийн кинонуудын түүчээг үнэ төлбөргүй үзэх завшаан гарсан нь бас л талархууштай. Эх орныг минь Будапештад авчирсан Монголын татвар төлөөлөгчдөдөө баярлалаа. Аав, ээж ах эгчийн минь төлсөн татвар чухал зүйлд зарцуулагдаж байгаад баяртай байна." хэмээжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54725