Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хаалттай шүүх хурал өчигдөр /2025.05.05.12/ болж дууслаа.
Тодруулбал, З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноосон бол Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял оноож шийдвэрлэсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, З.Санждорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгаж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байдаг. Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.