Дуучин Т.Ганбүргэд өөрийн цахим хуудаснаа " Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Сумын нутагт орших Бүгсийн гол үер ихтэй байна шүү. Нутгийн иргэд нь гарч чадахгүй хэцүү байсан. Ядаж байхад тэр гүүрээ жоохон урт тавихгүй дээ. Манайхан ийм байхаа болимоор юм. Шат шатандаа арай л юмаа 30 саяар барьсан гэсэн шүү. Нутгийн хүмүүс нь хэлж байна лээ." гэж пост оруулсан нь олны шүүмжлэлийг дагуулж буй.
Тэгвэл тус гүүрийг өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгийн 30 сая төгрөгөөр барьсан аж.
Төмөрбулаг сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэд төсвийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчийн мөнгө гэж байгаа гэдгийг сануулъя...
Засаг дарга А.Мөнх-Эрдэнийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮77 сая
Гэр бүлийн орлого: ₮21 сая
Орон сууц барилга байгууламж: ₮207 сая /орон сууц-1,Хашаа байшин-1,Үйлчилгээний зориулалттай талбай-1/
Тээврийн хэрэгсэл: ₮182 сая
- Суудлын жижиг машин Toyota Prius
- Том оврын ачааны машин Зил 130
- Суудлын жижиг машин Hyundai Sonata V
- ,Суудлын жижиг машин Hyundai, Verna accent
- Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200
- Том оврын ачааны машин,Hyundai, Mighty нийт зургаан машинтай
Мал аж ахуй: ₮40 сая /Хонь-154, Адуу-2, Ямаа-87, Үхэр-18/
Газар: ₮60 сая /Эзэмших-0.14га, Эзэмших-05га, Өмчлөх-0.07га, Өмчлөх-822м2 нийт 4 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮44 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮13 сая
Зээл: ₮41 сая гэж мэдүүлжээ.