
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд “Автотээвэр-100” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.
Хурлын үйл ажиллагаанд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, НИТХ-ын Төлөөлөгч Д.Бадарсан, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар үг хэлэв.
Энэхүү хуралд яамны төлөөллөөс гадна ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль, Механик инженер, тээврийн сургууль, Нийтийн тээврийн бодлогын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, “Сутайн Буянт” компани гэх мэт 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.
Хуралд оролцогсод Ачааг нэгтгэн түгээх төвөөр тээврийг оновчлох нь, Улаанбаатар хотын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг авто замын дэд бүтэц, хурдны дээд хязгаарлалтай харьцуулсан судалгаа, Уулзварын хөдөлгөөн нэвтрүүлэлтийн хугацааг vissim симуляци ашиглан оновчлох судалгаа гэх мэт олон чухал асуудлаар хийсэн судалгааг танилцуулах юм. Нийтийн тээврийн бодлогын газрын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний төлөвлөлтийн өнөөгийн байдлын судалгааг танилцуулна.




