Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр улаанчулуутын хогийн цэгийн орчимд автомашинаар хог хаядаг зөрчлийн улмаас 26,36,41 дүгээр хороодыг дамнаж үүсмэл хогийн цэг үүсээд буй.
Энэ асуудалтай холбогдуулан СХД-ээс тухайн байршлуудад хяналтын камерын цэгийг байршуулж зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээг аваад эхэлжээ.
Мөн дүүргийн “Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас үүсмэл хогийн цэг үүссэн байршлуудын хогийг ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажилд 4 ковш, 10 хово, 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж байна.
Үүний дараагаар үүсмэл хогийн цэг үүсэж буй байршлуудыг хашаалж ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Энэ ажлыг дүүргийн дэргэдэх байгууллага, алба, хэлтсийн хамт гүйцэтгэх бөгөөд холбогдох байгууллагууд хариуцсан бүсдээ ойн зурвасыг байгуулж мод, бут тарих усалгаа арчилгааг хариуцсан ажиллах юм.