Монгол Улсын иргэн биедээ 6.2 сая рубль буюу 280 орчим сая төгрөг нууж Оросын хилээр гарахыг завджээ

Arslan.mn

ОХУ-ын хилээр хууль бус их хэмжээний мөнгөн дэвсгэрт нэвтрүүлэхийг завдсан монгол иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Тодруулбал, Красноярскийн гаалийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, 54 настай монгол эрэгтэй Хандгайтын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтрэхдээ мэдэгдэхүйц сандарсан байдалтай байсан бөгөөд аман байцаалтад мэдүүлэг өгөхдөө эд зүйлгүй, мөнгөгүй гэдгээ хэлсэн гэжээ. Гэвч байцаагчид хувийн үзлэг хийх явцад хувцасных нь ар хэсгээс мөнгөн дэвсгэрт бүхий хар цүнх илрүүлсэн байна. Улмаар мөнгөн дэвсгэртийг шалгаж үзэхэд хууль бусаар 6.2 сая рублийг бэлэн мөнгө болгон шилжүүлж, хил нэвтрүүлэхийг завдаж байсныг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Холбооны аюулгүй байдлын алба болон гаалийн ажилтнууд илрүүлсэн байна.

Онц их хэмжээний мөнгө хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх монгол иргэний хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд холбогдох хуулийн зүйлд заасан шийтгэл нь бэлэн мөнгөний хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих шийтгэл шийтгэл оногдуулдаг байна. Улмаар шүүхийн шийдвэр гарах хүртэл мөнгийг хураан авсан бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54759