Иргэн: Өдөрт 10 гаруй иргэд БНСУ-ын хил дээрээс доромжлогдон буцаж байна

Arslan.mn

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүллээ.

Тэд БНСУ-ын хилээр орж чадаагүй шалтгаанаа мэдмээр байгаагаа илэрхийлж, зүй бус харьцсан гаалийн мэргэжилтэнд хариуцлага тооцохыг хүслээ. 

Иргэн н.Соёл-Эрдэнэ  “Би өмнө нь 2019 онд БНСУ-д анх удаа очиж байсан. Энэ удаа гэр бүлийн хамт нэг сарын хугацаатай явахыг хүссэн. Гэтэл манай нөхрийг хилээр гаргаагүй. Хэсэг хугацааны дараа хилээр гарсан намайг дуудаж хорих өрөөнд оруулсан. Надаас маш олон асуулт асуусан. Би чадахаараа хариулсан. Надад орчуулагч авах боломж олгоогүй. Бид ямар шалтгаанаар буцаж байгаа талаар мэдээлэл авч чадаагүй. Гаалийн мэргэжилтэн биднийг хорих өрөөнд оруулсан. Монголын 8 болон гадаадын нэг иргэн хорих өрөөнд байсан. Бид тухайн улсад суугаа Элчин сайдын яамандаа хандсан боловч буцаж ирэхээс аргагүй байдалд орсон.

Хамгийн гол нь би ямар алдаа гаргаж буцаж байгаагаа мэдээгүй.  Бидний утсыг шалгасан. Миний утсыг шалгахдаа компьютерт холбосон. Би утсаа авах талаар удаа дараа хэлсэн боловч найзтайгаа фэйсбүүкээр харьцаж байсан чатыг хэвлээд гаргачихсан байсан. Энэ бол хувийн мэдээллийн орон зайд халдаж байгаа асуудал.

Хорих өрөөнд өндөр настай, мөн хоёр настай хүүхэдтэй гэр бүлийг хүртэл оруулсан байсан. Бидний ачааг өгөөгүй зөвхөн гарц цүнхтэй хоригдсон. Хүүхэдтэй хүнийг 72 цаг хоригдохыг харлаа.  Бидэнтэй зүй бусаар харьцсан тухайн улсын гаалийн ажилтанд хариуцлага тооцохыг хүсэж байна." гэв. 

Иргэн Г.Цэрэндолгор "Солонгосын хил гаалын ажилтнууд монголчуудыг илт ялгаварлан гадуурхаж байгаа нь Монгол улсыг үгүйсгэж доромжилж байгаа хэлбэр" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54763