Австрали улсад анагаах ухааны чиглэлээр суралцаж буй Б.Түвшинжаргал эмчийн санаачлагаар, Австралийн Ротари клубын хамт олон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт амилуулах тусламжийн сургалтын симулятор, мөчдийн чиг, шарх арчилгааны уусмал зэрэг хэрэгцээт тоног төхөөрөмж, материалуудыг хандивлалаа.
Нийт УНТЭ-ийн ажилтан, хамт олныхоо нэрийн өмнөөс Б.Түвшинжаргал эмчдээ болон Австралийн Ротари клубын хамт олонд гүн талархал илэрхийлье.