Монголын гаалийн байгууллага хиймэл оюун ухаанд суурилсан төсөл эхлүүллээ

Arslan.mn

Монголын гаалийн байгууллагын системд хиймэл оюун ухааны дэвшилтэд технологи, программ хангамжийг нэвтрүүлэх төслийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.

2025-2026 онд хэрэгжүүлэх уг төсөлд БНСУ-ын тэргүүлэгч технологийн гурван байгууллагын хамтарсан консорциум /B2EN, VIRNECT, Rebellion/ хамтарч байгаа аж.

Arslan.mn

ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван “Хиймэл оюун ухаанд суурилсан гаалийн шинэчлэлийн санаачилга нь Монгол Улсын гаалийн үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм.

Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ төслийн багийн хийсэн судалгаанд үндэслэн БНСУ-ын Засгийн газрын хоёр сая ам долларын санхүүжилттэй хиймэл оюунд суурилсан дэвшилтэд технологийг нэвтрүүлэх замаар гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх төсөлд нэгдлээ.

Энэ хүрээнд БНСУ-ын гурван байгууллагын /B2EN, VIRNECT, Rebellion/ дэмжлэг, үйл ажиллагааны нэмэлт төслүүд орж ирсэн. Төслийн үндсэн бүрэлдэхүүнд хиймэл оюунд суурилсан үйлчилгээний багц буюу гаалийн туслах систем, нэгдсэн мэдээллийн хайлтын платформ, NPUS бүхий хиймэл оюуны сервер зэрэг багтана.

Энэхүү шинэчлэл нь гаалийн байгууллагын цахим шилжилт, хилийн хяналтын чадавхыг сайжруулах зорилтыг бодит болгоход түлхэц үзүүлнэ гэж харж байна.

Түүнчлэн мэдээлэлд суурилсан удирдлага, ил тод, авлигаас ангид, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэхийн зэрэгцээ худалдааг хөнгөвчлөх, татварын орлогыг нэмэгдүүлэх, хууль сахиулах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой” гэж дүгнэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54769