Сонгинохайрхан дүүрэг хоёр өдрийн хугацаанд үүсмэл хогийн цэг үүссэн 45 байршлаас 380 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Дүүргийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хур хогийн цэг үүсээд байна. Эдгээр байршлуудад үүссэн хур хогийг цэвэрлэж ойн зурвас байгуулахаар ажиллаж байна.
Цэвэрлэгээний ажилд "Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ" ОНӨААТҮГ болон 100 гаруй иргэдийн бүлэг бусад холбогдох байгууллагууд хамтран оролцож байна.
Цэвэрлэгээ хийгдэж дууссаны дараагаар тухайн байршлуудыг хашаалж ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлнэ.