Татварын ерөнхий газраас ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-тай хамтран “Зөвлөн туслагч татварын алба” өдөрлөгийг 2025 оны 05 сарын 09-ний өдөр МУИС-ийн Нэгдүгээр байранд зохион байгуулллаа.
Уг өдөрлөгт ТЕГ-ын дарга доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бүртгэл, санхүү эрхэлсэн Дэд захирал доктор (Ph.D) Н.Эрдэнэбат, НББ-ийн тэхимийн эрхлэгч доктор (Ph.D) Л.Оюунцэцэг, НББ-ийн багш доктор (Ph.D) Н.Саруултөгс, багш Л.Хишигбаяр, санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн 3, 4 дүгээр курсын оюутнууд, ТЕГ-ын ОНХТ-ийн дарга, албан хаагчид, НТГ-ын ДТТХХ-ийн дарга Д.Энхцэцэг нар оролцсон.
ТЕГ-ын дарга оюутнуудад мэндчилгээ дэвшүүлж, татварын хуулийн шинэчлэл, татварын албанаас хийж хэрэгжүүлж буй онцлог ажлын талаар сургалт хийж, ОНХТ-өөс асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, эхний байранд орсон оюутнуудад ТЕГ-ын дарга дурсгалын зүйл гардууллаа.
Мөн 3 бүдүүн хамтлаг “Бид нэг ангийнхан” уран бүтээлийн мэндчилгээ дэвшүүлсэн.