Биеэ авч явах чадваргүй үед нь цагдаа байна гэж итгүүлэн залилжээ

Arslan.mn

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр бусдыг биеэ авч явах чадваргүй үед нь цагдаагийн албан хаагч байна гэж итгүүлэн залилсан хэрэг гарсныг олж тогтоон шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орсон. Улмаар гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг зүйлийг нь залилан авч зугтаасан байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54778