Яармаг-Хархорин худалдааны төв чиглэлд явах дүүжин тээврийн зогсоолыг барьж эхэлжээ

 Яармаг - Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн тулгуур багануудын шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетон цутгалтын ажил бүрэн дуусч, баганыг холбох хавтан суурийн ажил эхэллээ.

Нэгдүгээр шугамын дагуу нийт 19 тулгуур баганыг байрлуулах ба тухайн баганууд нь газрын байршил, геологийн онцлогоос хамааран 6.45-42 метрийн өндөртэй байх юм.

Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж, засварын цех, авто зогсоол байгуулах бөгөөд барилга угсралтын ажил ийнхүү эхлээд байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй тус төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед 2-3 цаг зарцуулдаг Яармаг-Өнөр хорооллын чиглэлд ердөө 11 минутын дотор туулах боломж бүрдэнэ.   

 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54779