Жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог Норовсамбуугийн Ганбат нь тавдугаар сарын 14-ний өдөр Фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд "Огцрох амархан" нэртэй хуудас нээж Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн, эрс эсэргүүцсэн мэдээллийг түгээж, иргэд олон нийтийг жагсаал, цуглаанд уриалж байна.
Тэгвэл Н.Ганбатыг "Эм Си Эс" группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал нь ойрын харилцаатай, өөрийн хамаарал бүхий "Эн Си Си Эс" компанийн гүйцэтгэх захирал О.Баттөрөөр дамжуулан чиглэл өгч, жагсаал эсэргүүцлийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа аж.
Учир нь Баялагийн сангийн тухай хуулийн хүрээнд "Эм Си Эс" групп Тавантолгойн бүлэг ордын нэг "Ухаа худаг" ордыг төрд өгөх ёстой бөгөөд Засгийн газрыг унагаж чадвал "Улсын баялаг" хувь хүн буюу Ж.Оджаргалын мэдэлд хэвээр үлдэх гэнэ.