Ц.Уранчимэг Төв азийн орнуудын эмэгтэй манлайлагч, үндэсний зохицуулагчаар шалгарчээ

Arslan.mn

Бельгийн Брюссель хотноо зохион байгуулагдаж буй Европын Холбооны Химийн, Биологийн, Радиологийн болон Цөмийн (ХБРЦ) эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг Үндэсний Холбоо Баригчдын (СВRN NFPs) олон улсын хурлаас Монгол Улс Химийн болон Биологийн (CB) эрсдэлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж дууссан улсуудын жагсаалтад орсныг мэдээлэв.

Хуралд Төв Азийн орнуудын үндэсний зохицуулагч нар оролцож, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, Монголын үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг Төв азийн орнуудын эмэгтэй манлайлагч, үндэсний зохицуулагчаар шалгарчээ.

Улс орныхоо аюулгүй байдлыг хангах, байгалийн нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг ийнхүү үнэлжээ.

Манай улс 1993 онд Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгджээ.

Өнмө нь БОЯБ-ын тухай конвенцын үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа, " Бид биологийн олон янз байдлыг хамгаалж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлд олон улстай хөл нийлүүлэх нь чухал. Энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангах санхүүжилтийг босгох, тусгай хамгаалалтын газруудад хамгаалалт, хүний нөөц, менежментийг сайжруулах шаардлагатай байна. Мөн шинжлэх ухаан, судалгаанд суурилсан төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь нэн чухал учраас биологийн олон янз байдлын стратеги, төлөвлөгөө ихээхэн ач холбогдолтой юм.

Манай оронд хаана ч байхгүй, ховор зүйл, ургамал, амьтан байдгийг бид мэддэг хэр нь яаж хамгаалж, ашиглах тухайгаа тэр бүр сайн мэддэггүй. Биологийн нөөц дээр тулгуурласан байгалийн нөөцийг зөв ашиглахад стратеги төлөвлөгөө чухал ач холбогдолтой юм" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54786