Сайд нарыг чуулганы танхимд орж ирэхгүй, гишүүдийн асуултад хариулахгүй байгааг шүүмжилж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Сайд нар аа, жаахан ухамсартай бай л даа. Чуулганы хуралдаанд заваараа орж ирж хариулт өгөөд байгаа шүү. Энэ бол гишүүдийн шүүмжлээд буй, шаардлага тавьж, шахалт үзүүлж буй нэг зүйл. Хүн хүндэтгэлтэй хандвал хэн ч эргээд хүндэтгэнэ. Хүндэтгээд асуудлыг нь ойлгоод байхад давраад байх юм. Хэн ч араа шүдээ үзүүлж чадна. Гэхдээ төрийн ажил тэгж явах зохимжгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтөө хэлэлцэж байхад сайд нар суухыг шаардсан шүү дээ." гэв.