Шадар сайд Т.Доржхандаас сэтгүүлчид байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Хүн нам хамтарсан Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Гурван нам нийлээд тулгамдсан асуудлыг хамтдаа шийдье, эр зориг гаргая гээд хамтраад бид ажлаа хийж байгаа. Өчигдөр 75 жилийн түүхэнд Монгол Улс хоёр дахь хил олголтоо хийж байна. Гэтэл өөр хов живд анхаарал хандуулж байгаад харамсалтай байна.
"Орлогоо нотол" гэдэг зүйл ардчилсан улсад байх ёстой. Хэрэв худлаа ярьж, хулгай хийсэн хүмүүс байх юм бол түүнийгээ нотлох ёстой гэсэн зарчим зөв.
Л.Оюун-Эрдэнэ хулгай хийж, худлаа ярих хүн биш. Том төслүүд хөдөлж, бүтээн байгуулалт эхлэх үеэр “ ОГЦРУУЛАХ ЖАГСААЛ“ болдог" гэв.