УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, мөн асуулт тавин хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Ирэх оны төслийн хүрээний мэдэгдэл төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна гэж тооцсон байна. Олон нийтэд тодорхой дуулгачихмаар байгаа юм. Тодорхой тоо хэлмээр байна. Тоо байхгүй бол байхгүйгээ хэлээд өгөөч." гэв.
Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "
- Төрийн захиргааны албан хаагчдыг 10 хувиар бууруулах буюу 2153 хүн,
- Тусгай албыг 25 хувиар бууруулах буюу 12270 хүн,
- Үйлчилгээний албыг 9 хувиар буруулах буюу 3658 хүн,
- Улс төрийн албыг 9 хувиар чөлөөлөхөд 340 чөлөөлнө гэсэн тооцоо гарсан." гэв.