Д.Ганбат: Хувийн хэвшлийнхний хийдэг ажлыг төр урдуур нь орж хийгээд байхаар “улс орон хөгжинө“ гэж хэзээ ч байхгүй

Arslan.mn

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат  “Бид бүхэн ойлголтын зөрүү байна. Хэрэв намууд нийлээд нэг ЗГ-т ороод сайн сайхан болдог юм бол энэ 2 намаа нийлүүлмээр байна. Сайд нарын тоо олшроод "Улс орон хөгждөг" бол дахиад 2-3 сайд нэмчихмээр байна. Би эсрэг үзэл бодолтой. Гэхдээ би эсрэг бодолтой.

Хувийн хэвшлийнхний хийдэг ажлыг төр урдуур нь орж хийгээд байхаар улс орон хөгжинө гэж хэзээ ч байхгүй.

Өнөөдөр ярьж байгаа хөгжлийн төлөвлөгөө хүслийн жагсаалт л болно. Би бол хувийн хэвшлээ л дэмж гэж хэлэх байна.

Миний хажууд хоёр намын дарга /АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд/ сууж байна. Манай хоёр даргын төрсөн эцэг эх нь ч танихгүй болсон байх. Овоо аятайхан юм ярьдаг байсан юм. Одоо Засгийн газрын улаан хамгаалагч нар болсон. Ярьдаг юм нь өөр болчихсон. Бараг ээж нь ч танихгүй “Манай хүүхэд юу яриад байна аа” гэхээр болсон. Үзэл бодол ингээд өөрчлөгдчихдөг юм уу.

Засгийн газрыг есөн сайд, есөн яамтай болгомоор байна. Бид Зүүн Хойд Азидаа хамгийн ядуу нь байна. Иргэд маань бусад орны хил дээр очоод нохой гахай шиг хөөгдөж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54807