Монголд хууль бусаар амьдарч шашны үйл ажиллагаа эрхэлсэн гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас хууль тогтоомж зөрчсөн 7 улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Эдгээр иргэд нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, аялах зорилгоор орж ирээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогджээ. 

Албадан гаргасан иргэдийг улсаар нь ангилбал,

  • БНХАУ-ын 19 иргэн
  • ОХУ-ын 12 иргэн
  • БНСУ-ын 2 иргэн
  • Бусад улсын 4 иргэн байна.

Тус иргэдэд Зөрчлийн тухайн хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан байна. Цаашид хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54811