Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өслөө

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж болно гэж заасан. 

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” 14 дүгээр тогтоолын дагуу 2024 онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300.0 тэрбум төгрөгийг 8.5-9.5 хувийн хүүтэй, 1-3 хүртэл жилийн хугацаатай, хагас жил тутам хүүгийн өгөөж хүртэх нөхцөлөөр Засгийн газрын урт хугацаатай бондод хөрөнгө оруулсан.

Гэрээнд заасан хуваарийн дагуу үнэт цаасны хүүгийн эхний төлбөр болох 13.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд орлого болгон хүлээн авлаа. Санхүүгийн сахилга баттай, үр ашигтай, эрсдэлгүй, найдвартай зөв хөрөнгө оруулалтыг хийж чадсанаар анх удаа бондын хүүгийн орлогоор нийгмийн даатгалын санг 13.3 тэрбум төгрөгөөр өсгөлөө. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54814